Мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн бүрэн эрхэт төлөөлөгч Б.Баттөмөр нар МОГОЙН ГОЛ ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах чиглэлийн хүрээнд аймгийн Засаг дарга П.Лхагважав холбогдох албан байгууллага бүрд чиглэл өгч ажиллаж, бодит байдалтай газар дээр нь очиж танилцаж байгаа билээ.

Энэ хүрээнд аймгийн Засаг дарга П. Лхагважав, Хөвсгөл дулааны станц ТӨХКомпанийн Бүрэн эрхэт төлөөлөгч Б.Баттөмөр нар “Могойн гол” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил, нүүрсний чанар стандарт явцын талаар мэдээлэл солилцож, газар дээр нь ажиллав.

Энэ үеэр Могойн гол ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батхүү “Өвөлжилтийн бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Чанартай нүүрсээр тухай бүрд хангаж ажиллах боломжтой” гэлээ.