Мэдээ

“Могойн гол”ХК-ийн хувьцаа 12 жилийн дараах дээд ханшид хүрэв

Үнэт цаасны II ангилалд багтдаг [MSE:BDL] Могойн гол ХК-ийн хувьцааны ханш +14.43%-иар өсч 23,000.0₮-т хаагдлаа.

Өнөөдрийн энэ ханшид тус компанийн хувьцаа хамгийн сүүлд 2012 оны 4 сард байсан бөгөөд ийнхүү 12 жилийн дараа мөн түвшинд хүрч байна.

Тухайн үед нүүрсний салбарын өсөлтөөс шалтгаалан манай улсын эдийн засгийн өсөлт 17%-д хүрч, Хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн салбарын компаниудын хувьцаа бүх цаг үеийнхээ дээд ханшийг тогтоож байсныг санах хэрэгтэй.

[MSE:BDL] Могойн гол ХК-ийн хувьд 51%-ийг нь Хөвсгөл аймаг эзэмшдэг орон нутгийн өмч давамгайлсан компани юм.

Эх сурвалж: marketinfo