Мэдээ

Биржээр нүүрс арилжаална

Могойн гол ХК нь 11 дүгээр сараас биржээр нүүрс арилжаалж эхэлнэ гэдгийг Монголын Хөрөнгийн Биржээс мэдээллээ. Улмаар хөрөнгийн биржээр уул уурхайн бүтээгдэхүүн худалдагч 13 компанитай болох юм.

#Могойн_голын_орд нь #Хөвсгөл_аймгийн Цэцэрлэг сумын төвөөс урагш 20 км зайд байрладаг. 2012 онд 85 га талбайн хайгуулаар 10.2 сая тонн нөөцтэй гэж тогтоосон. Үүнээс 80 хувь нь коксожсон нүүрс, 20 хувь нь эрчим хүчний нүүрс эзэлж байна.

Тус уурхай жилдээ 100-250 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтай. 2022 онд 1.2 сая тонн метр куб хөрс хуулж, 115 мянган тонн эрчим хүчний болон коксжих нүүрс олборлож байжээ.

Mongolian Stock Exchange – Монголын Хөрөнгийн Бирж