Хурлын мэдээлэл

“МОГОЙН ГОЛ” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

“Компанийн тухай” хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7, 62 дугаар зүйлийн 62.1.7,

дахь заалт, Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоол, “Могойн гол” ХК-ийн дүрмийн 7.6, 7.25 дахь заалтуудыг тус тус үндэслэн “Могойн гол” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус 3 гишүүнийг сонгох шалгаруулалтыг зарлаж байна.

Нэг. Нэр дэвшигчид тавигдах ерөнхий шаардлага:

1.1. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;

1.2. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон нэгдлийн бусад оролцогчдод ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх;

1.3. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;

1.4. Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын ашиг сонирхолыг төлөөлдөггүй бөгөөд бизнесийн болон хувийн аливаа нэг холбоогүй байх;

1.5. Компанийн ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолгүй, тэдэнтэй төрөл садангийн холбоогүй байх;

1.6. Компанитай бизнес, худалдааны чиглэлээр хамтран ажилладаг бусад хуулийн этгээдэд ажиллаж байгаагүй болон одоо ажилладаггүй байх,

1.7. Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан бөгөөд гадаад хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх;

1.8. Өмнө нь тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус гишүүнээр ажиллаж байсан бол Компанийн тухай хуулийн 79.4-т заасан ТУЗ-ийн хараат бус гишүүний үүргийг хангалттай биелүүлсэн тухай ажлын тайлан, туршлагын мэдээллийг хавсаргах.

Хоер: Нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлага:

2.1. Эдийн засаг, санхүү бүртгэл, уул уурхайн ашиглалт, тоног төхөөрөмж болон хууль эрх зүй, бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

2.2. Компанийн үйлдвэрлэл, эдийн засгийн чадавхи болон компанийн засаглалын түвшинг дээшлүүлэх талаар дүн шинжилгээ, тооцоолол, төлөвлөлт хийх чадвартай байх;

2.3. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх гэрчилгээтэй байх

2.4. Уул уурхайн салбар, хөрөнгийн зах зээлд төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж, хөрөнгө оруулалт татах туршлагатай бол давуу тал болно,

Гурав: Нэр дэвшигчийн бүрдүүлэх материал:

3.1. Иргэний үнэмлэхийн хуулбар;

3.2. Төрийн албан хаагчийн анкет (4х6 хэмжээтэй цээж зурагтай);

3.3. Сонгон шалгаруулалтад оролцохоор өөрийн мэдлэг, ур чадвараа тодорхойлж, илэрхийлсэн хүсэлт;

3.4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (мэргэжлийн дипломууд);

3.5. Компанийн засаглалын сертификат;

3.6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт буюу ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримтууд;

3.7. Шүүхийн шийдвэрээр ял шийтгүүлж байгаагүй тухай лавлагаа;

3.8. ТУЗ-ийн хараат бус гишүүнд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд.

Дөрөв: Сонгон шалгаруулалтанд материал ирүүлэх:

4.1. Нэр дэвшигч өөрийн хүсэлт болон бусад холбогдох материалаа PDF хэлбэрт оруулж, компанийн дараах цахим хаягаар 2026 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 17:00 цагт багтаан ирүүлсэн байна. Лавлах утас: 91400000

Хаяг; ensa.dachu@gmail.com хаягаар авна.

“МОГОЙН ГОЛ” ХК-ИЙН 51 ХУВИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ