Хурлын мэдээлэл

Могойн гол ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн оролцоотой Могойн гол ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өчигдөр буюу 2017.04.25-нд болж өнгөрлөө.

Хурлаар ТУЗ-ийн 2016 оны зардлын төсвийн тухай, Үйл ажилагааны болон санхүүгийн тайлангийн талаархи ТУЗ-ийн дүгнэлт, Компаны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 2016 оны ногдол ашиг хуваарилах тухай, хөрөнгө худалдан борлуулах, хөрөнгө шилжүүлэх тухай, ТУЗ-ийн шинэ гишүүдийг сонгох тухай зэрэг 8 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Тус хурлаар орон нутгийн өмчийн 51%-йн эзэмшилд байдаг хувьцааны багцыг хэлэлцээгүй болно.