“Компанийн тухай” хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалт, Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоол, “Могойн гол” ХК-ийн дүрмийн 7.25, 7.27 дахь заалтуудыг тус тус үндэслэн “Могойн гол” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус 3 гишүүнийг сонгох шалгаруулалтыг зарлаж байна.
Нэг. Нэр дэвшигчид тавигдах ерөнхий шаардлага
1.1 Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
1.2 Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон нэгдлийн бусад оролцогчдод ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх;
1.3 Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
1.4 Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын ашиг сонирхолыг төлөөлдөггүй бөгөөд бизнесийн болон хувийн аливаа нэг холбоогүй байх;
1.5 Компанийн ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолгүй, тэдэнтэй төрөл садангийн холбоогүй байх;
1.6 Компанитай бизнес, худалдааны чиглэлээр хамтран ажилладаг бусад хуулийн этгээдэд ажиллаж байгаагүй болон одоо ажилладаггүй байх,
1.7 Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан бөгөөд гадаад хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх;
1.8 Компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүний үүргийг гүйцэтгэх хангалттай ур чадвар, ажлын туршлага хуримтлуулсан байх.
Хоер. Нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлага
2.1 Эдийн засаг, санхүү бүртгэл, уул уурхайн ашиглалт, тоног төхөөрөмж болон хууль эрх зүй, бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
2.2 Мэргэжлийн магистр болон зөвлөх зэрэгтэй бол давуу тал болох бөгөөд тухайн салбартаа ажилласан туршлагатай байх;
2.3 Компанийн үйлдвэрлэл, эдийн засгийн чадавхи болон компанийн засаглалын түвшинг дээшлүүлэх талаар дүн шинжилгээ, тооцоолол, төлөвлөлт хийх чадвартай байх;
2.4 Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх (ахисан түвшний сургалтанд хамрагдсан бол давуу тал болно);
2.5 Уул уурхайн салбар, хөрөнгийн зах зээлд төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж, хөрөнгө оруулалт татах туршлагатай бол давуу тал болно,
Гурав. Нэр дэвшигчийн бүрдүүлэх материал
3.1 Иргэний үнэмлэхийн хуулбар;
3.2 Төрийн албан хаагчийн анкет (4х6 хэмжээтэй цээж зурагтай);
3.3 Сонгон шалгаруулалтад оролцохоор өөрийн мэдлэг, ур чадвараа тодорхойлж, илэрхийлсэн хүсэлт;
3.4 Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (мэргэжлийн дипломууд);
3.5 Компанийн засаглалын сертификат;
3.6 Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт буюу ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримтууд;
3.7 Шүүхийн шийдвэрээр ял шийтгүүлж байгаагүй тухай лавлагаа;
3.8 ТУЗ-ийн хараат бус гишүүнд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд.
Дөрөв. Сонгон шалгаруулалтанд материал ирүүлэх
4.1 Нэр дэвшигч өөрийн хүсэлт болон бусад холбогдох материалаа PDF хэлбэрт оруулж, зөвхөн дараах 2 цахим хаягаар нэгэн зэрэг илгээж, 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагт багтаан ирүүлсэн байна. Лавлах утас: 91400000
Имэйл хаяг : ensa.dachu@gmail.com болон batboldj29@gmail.com
“МОГОЙН ГОЛ” ХК-ИЙН ТУЗ-ИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО



