Тендер, дуудлага худалдаа

Суудлын авто машин нийлүүлэх

Огноо : 2023 оны 04 дүгээр сарын 03

Тендер шалгаруулалтын нэр: Суудлын авто машин нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: МГХК/202302005

Могойн гол ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Суудлын авто машин –ыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба үнийн дүнгийн 2%-иар тооцож тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2020, 2021, 2022 онуудад гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээ тендерийн үнийн саналын мөнгөн дүнгийн 50%-иас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт ирүүлсэн үнийн саналын мөнгөн дүнгийн 50 хувиас багагүй байна.

Тендерийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө www.tender.gov.mn хаягаар тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 05 дугаар сарын 05 өдрийн 10 цаг 20 минут-т зохион байгуулна. цахим системээр нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

МОГОЙН ГОЛ ХУВЬЦААТ КОМПАНИ
ХӨВСГӨЛ АЙМАГ, ЦЭЦЭРЛЭГ СУМ, 7-Р БАГ БҮРХЭЭР,
Утас: 99119423, 89385566, 99595903
Цахим хаяг: www.tender.gov.mn